Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.доллароор буурчээ

Манай улс энэ оны эхний долоон сард 131 оронтой 6.7 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 тэрбум ам.доллар буюу 16.7 хувиар буурсан дүн болсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Тайлант хугацаанд 3.7 тэрбум ам.долларын бараа экспортолж, 2.9 тэрбум “ногоон”-ы бүтээгдэх үүн импортолсон байна. Дээрх нь 2019 оны мөн үеийнхээс 16.1-17.1 хувиар багассан үзүүлэлт аж. Ингэснээр экспортоос олсон орлого импортод зарцуулснаас 846.6 сая ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан байна. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэх үүн буюу нүүрс, зэс, зэсийн баяжмал 65.1, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл 28.5, нэхмэл, сүлжмэл эдлэл 3.8 хувь эзэлжээ. Харин импортын барааны 21 хувь нь машин, механизм, тоног төх өөр өмж, тэдгээрийн эд анги, 19.2 нь нефть, шатах тослох материал, 12.7 нь мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, хүнс байсан аж. 1-7 дугаар сард олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орнуудын тусламжаар 9.2 сая ам.долларын бараа хүлээн авсан байна. Үүний 22.8 хувийг Австрали, 20.8-ыг нь АНУ, 17 хувийг ХБНГУ нийл үүлжээ. Эрдэс бүтээгдэх үүн, угаасан ноолуур, боловсруулсан болон хагас боловсруулсан ширний 96-100 хувийг БНХАУ, самнасан ноолуурын 85 хувийг Итали, боловсруулсан ба хагас боловсруулсан алтны 89.3 хувийг Швейцар руу экспортолсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурдав.

Бэлтгэсэн: С.Дулам


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)