Гадаадын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хөдөө орон нутгуудаар тоглогдоно

"Туурайн төвөргөөн" олон улсын хөгжмийн их наадам 20 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн их наадамд ХБНГУ, Швейцарь, Испани, Бельги зэрэг улс орноос 20 гаруй уран бүтээлчид хүрэлцэн ирж, Монголын ардын урлагийн уран бүтээлчидтэй хамтарсан нийт 120 уран бүтээлчийн тоглолт болох юм байна.

Наадмыг 2019 оны наймдугаар сарын 15-27-ны өдрүүдэд Монгол орны байгалын үзэсгэлэнт газруудад зохион байгуулах аж. Тухайлбал, Дорноговь аймгийн Хамрын хийд, Булган аймгийн Элсэн тасархай, Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу зэрэг газруудад зохион байгуулна.

Энэ жилийн наадмыг Герман улсад Соёлын Элчээр томилогдон ажиллаж буй С. Бадамхоролын санаачлагаар зохион байгуулах юм.

А.САРАНДАГИНА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)