Гадаадын иргэний цогцос олджээ

Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагаар Хөвсгөл, Булган,  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид  эрэн хайх ажиллагааг явуулж байсан билээ.

2016.07.02-ны өдөр / Хөвсгөл аймгийн Рашаант сумын Сэлэнгэ багийн нутаг “Цацын булан” гэдэг газарт байдаг гүүрнээс 350 км зайд Сэлэнгэ мөрний салаанаас бургасанд тээглэгдэн тогтсон байсан цогцосыг 2016.07.01-ний 19:00 цагийн орчим Рашаант сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч олсон байна.

Тухайн цогцос алга болсон хүний цогцос мөн гэж “Тарган сарлаг” Аялал жуулчлалын компанийн захирал нотолсон учир эрлийн ажиллагааг зогсоогоод буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)