“Гадаадын жуулчдын 70-80 хувь нь говь руу тэмүүлдэг”

жуулчид

“Чүү, чүү” клубийн залуус дотоодын аялагчдад зориулсан уулзалтыг энэ сарын 10-нд зохион байгуулах нь. “Монгол орны Палеонтологийн судалгаа ба аялал жуулчлал” сэдвийн хүрээнд зохион байгуулах уг уулзалтад Палеонтологи, геологийн хүрээлэнгийн судлаач болон дотоодын аялагчид оролцох юм байна. 

Монгол орны говийн бүс нутаг экосистемээс илүү палеонтологийн олдвороор дэлхийд алдартай. Тиймээс манай улсыг зорин ирдэг жуулчдын 70-80 хувь нь говийн бүс нутгаар аялдаг тухай судалгааг дээрх клубийнхэн гаргасан аж. Ийм уулзалт зохион байгуулснаар палеонтологийн олдвор, шинжлэх ухааны тухай зөв мэдээллийг иргэдэд олгох ач холбогдолтойгоос гадна гадаадын жуулчдыг хэрхэн татах тухай санал солилцохоороо онцлог гэнэ.

Г.Аяс


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)