Гадаадад тэтгэлгээр суралцахыг хүсэгчдэд зориулсан өдөрлөг болж байна

Хилийн чанадад суралцаж байгаа болон суралцаж төгссөн, салбар бүрт өөрийн амжилтаар тэргүүлж буй залуучууд өнөөдөр  тэтгэлгээр суралцахыг хүссэн хэн бүхэнд зориулж Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл зөвлөгөө өгч байна.

Энэхүү өдөрлөгт хамрагдсанаар АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Их Британи, Турк, Тайвань, Вьетнам, Герман, Австри улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, тухайн улсад суралцах шалтгаан, онцлог гэх мэт мэдээллүүдийг үнэн бодитойгоор, ямар нэгэн дундын зуучлалгүйгээр авах боломжтой аж. Зөвлөгөө өгөх өдөрлөг 10.00-17.00 цагийн хооронд зохиогдоно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)