Гадаадад суугаа Монголчууд нэгэн сургуулийн үдийн цайны зардлыг бүтэн жил даахаар болжээ

Баянгол дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлд ирүүлсэн дэмжлэг хүссэн хүсэлтийн дагуу БНЧУ болон Ирланд, Бельги зэрэг улсуудад суугаа Монгол иргэд маань идэвхи санаачилгатай ажиллаж, хандив тусламжийн аянаар тус төвийн хүүхдүүдийн бүтэн жилийн үдийн цайны зардлыг даахаар болж, Монголын хүнсний манлай үйлдвэр Өгөөж-Чихэр Боов компанийн чанартай бүтээгдэхүүнээр хангахаар боллоо. Мөн тун удахгүй бусад тусламжийг гардуулах юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)