Гадаадад зорчих үедээ хүний наймааны хохирогч болсон иргэдийг эх оронд нь буцаан ирүүлэхэд дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлжээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Монгол Улсыг хариуцах захирлаар томилогдсон ноён Ж.Крочеттийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОУШХБ-аас Ж.Крочеттиг Монгол Улс дахь салбарын захирлаар томилсон итгэмжлэх захидлыг хүлээн авч, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэсэн бөгөөд гадаадад байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хилийн чанадад зорчих үедээ хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, хүнд нөхцөлд байгаа иргэдийг эх оронд нь буцаан ирүүлэхэд ОУШХБ-аас тусламж, дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлж, тус байгууллагатай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Ноён Ж.Крочетти ОУШХБ-ын үйл ажиллагаа, өнөөгийн зорилт болон тус байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар Гадаад харилцааны сайдад танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)