Гаалийн тоног төхөөрөмжийг 600 сая юаниар шинэчилнэ

Манай Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсын боомтын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж авах 600 сая юанийн буцалтгүй тусламжийн солилцох захидалд өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зуржээ. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, өмнөд хөршийг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурсан байна.

Дээрх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийснээр хилээр нэвтэрч байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад бүрэн хамруулах боломжтой гэнэ. Мөн гадаад худалдааны эргэлтийг түргэтгэх, эдийн засаг, нийгмийн хувьд өндөр ач холбогдолтой төсөл аж. Гарын үсэг зурах ёслолд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын Элчин сайдын яамны элчин зөвлөх Яан Чиндун, худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Сюежүн нар оролцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)