Гаалийн байгууллага өнгөрсөн онд 2028 хууль бус үйлдлийг илрүүлжээ

Гаалийн байгууллага 2018 онд Монгол Улсын төсөвт 2.19 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 2.73 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь төлөвлөснөөсөө 124.6 хувиар буюу 538.9 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн үзүүлэлт юм.

2018 онд тус байгууллага экспортын 530 мянга, импортийн 256 мянган бүрдүүлэлт хийж, нийт экспортын бүрдүүлэлтийн 95 хувийг цаасгүй технологид шилжүүллээ.

Мөн тус байгууллага нийт 2,028 хууль бус үйлдлийг илрүүлэн хянан шийдвэрлэж, 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулан, 6.1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татвар нөхөн төлүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)