Гаалийн байгууллага төлөвлөгөөгөө 24.6 хувиар давуулав

Гаалийн байгууллага өнгөрсөнд онд улсын төсөвт 2.19 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг авчээ. Тус байгууллага нийт 2.73 их наяд төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 539 тэрбум буюу 24.6 хувиар давуулан биелүүлсэн байна. Гаалийн байгууллага экспортын 530, импортын 256 мянган бүрдүүлэлт хийсэн аж. Ингэхдээ нийт экспортын бүрдүүлэлтийн 95 хувийг цаасгүй технологид шилжүүлжээ. 

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны 2018-2022 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, “Худалдааг хөнгөвчлөх үндэсний хөтөч зураг 2018-2022”-ыг боловсруулан батлуулж, “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ. Худалдааны луйвар, гаалийн зөрчлийг эрсдэлийн судалгаанд суурилуулснаар хууль бус 2028 үйлдлийг илрүүлэн, хянан шийдвэрлэж, 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулан, 6.1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлсэн аж.

Түүнчлэн хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан 15 үйлдлийг илрүүлж, ийм төрлийн бодисыг илгээх болон хүлээн авдаг хоёр сувгийг тогтоох үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллагынхантай хамтран ажилласан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)