В.Путинийг жүдогийн тэмцээнд урилаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг ирэх жилийн наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-нд Токиод болох дэлхийн жүдогийн аварга шалгаруулах тэмцээн үзэхийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ урьжээ. Японы Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Коити Хагиуда “BS-Fuji” телевизэд ийн мэдээлсэн байна.

Өнгөрсөн есдүгээр сард болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээд удирдагчид нь уулзсанаас хойш тус хоёр орны харилцаа мэдэгдэхүйц сайжирчээ. Дараа нь Сингапурт уулзахдаа тэд 1956 оны Зөвлөлт, Японы хамтарсан тунхаг бичгийг үндэслэн Найрамдлын гэрээ байгуулах талаарх хэлэлцээний үйл явцаа түргэтгэхээр шийдсэн.

Мөн энэ сарын эхэнд Аргентинд хоёр удирдагч уулзаж, тохиролцсоны дагуу уг гэрээг байгуулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр Гадаад хэргийн орлогч сайд нарыг томилсон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)