В.Путинийг айлчлах үеэр Халхгол сумын шинэ төвийг ашиглалтад оруулах нь

Дорнод аймгийн Халхгол сумын шинэ төвийн барилга

Ирэх сард Монгол, Зөвлөлтийн цэрэг Халхын голд япончуудтай тулалдаж, ялсны 80 жилийн ойг тэмдэглэнэ. Эл тулалдааны давшилтын ажиллагааг маршал Георгий Жуков командалсан юм. Уг ойн баярт оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчлах үеэр буюу есдүгээр сарын 3 гэхэд Дорнод аймгийн Халхгол сумын шинэ төвийн барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. 

ОХУ-ын Эрхүү хотын мэргэжилтнүүд Монголын Дорнод аймгийн Халхгол сумын шинэ төвд маршал Георгий Жуковын хүрэл, дөрвөн метр өндөр хөшөөг суурилуулсан тухай Эрхүү мужийн Засгийн газрын хэвлэлийн албанаас өчигдөр мэдээллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Эрхүү мужийн захирагч Сергей Левченко нар өнгөрсөн оны зургадугаар сард уулзахдаа эл хөшөөг босгох тухай тохиролцоонд хүрсэн ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)