Вэб дизайн хөгжүүлэгчийн сургалтанд 30 залууг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бэлтгэнэ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн дэргэдэх Мэдээллийн технологийн сургалтын төв нь 2017 онд нийт 1500 орчим залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургасан билээ. Энэ хугацаанд 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 150 гаруй залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлж, 45 залууг ажлын байранд холбож ажилласан.

Тэд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран компьютерийн үндсэн хэрэглээ, мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн долоон төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж, дадлага давамгайлсан, инновацлаг сургалтын хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм.

Тэгвэл энэ удаагийн элсэлтээр Вэб дизайны ангид 30, ЖАВА хөгжүүлэгчийн ангид 22 иргэн гурван сарын хугацаанд сургах болно

Эх сурвалж: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)