Вьетнамын цагаан хэрмийг олжээ

“Энэ бол Зүүн өмнөд Ази дахь хамгийн урт байгууламж байсан” хэмээн Вьетнамын түүхчдийн холбооны тэргүүн Фан Хуи Ле мэдэгдэж байна. Тус улсын Куанг Нгай болон Бинь Динь мужийг дамжсан ханын туурийг Франц, Вьетнамын археологчид илрүүлжээ.

Ханойн их сургуулийн Ази судлалын Франц төвийн мэргэжилтэн Эндрю Харди дайснаас нутгаа хамгаалахын тулд барьсан урт ханын тухай сударт тэмдэглэсэн байхыг одоогоос таван жилийн өмнө уншжээ. Вьетнамын Шинжлэх ухааны академи, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран баг гаргаж, таван жил хайгуул хийсний эцэст энэ ханын туурийг олсон тухай АР мэдээллээ.

Уг ханыг 1810- аад оны барьсан бөгөөд дайн дажны хөлд үрэгдэж, туурь нь газарт дарагдсан хэмээн судлаачид таамаглаж буй аж. Тоосгоор барьсан энэ байгууламж дөрөв орчим метрийн өндөр, хэдэн зуун км урт байсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)