В.ПУТИН: САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХАД ЯАРАХ ХЭРЭГГҮЙ

Зүүн Украины Донецк,  Луганск мужийг бие даасан автономит бүс болгох,  эсэх цаашлаад ОХУ­ын бүрэлдэ­хүүнд нэгтгэх, үгүйг шийдэх бүх  нийтийн санал асуулгыг энэ ням  гаригт товлоод байсан. Харин ОХУ­    ын Ерөнхийлөгч Владимир Путин  Украины орос иргэд болон хол боо  ны  тогтолцоог дэмжиж буй босогч    дод  хандан “Санал асуулга явуу  лах гэж  яарах хэрэггүй” хэмээ  гээд одоогийн  нөхцөл байдлыг хар гал заж үзэхийг  санал болгожээ. Түүний үзэж  буйгаар санал асуулгыг хойшлуулбал сөргөлдөгч талууд яриа хэлэлцээ  хийж, зөвшилцөх боломж бүрдэх  гэнэ. Оросын талыг баримтлагчдын  тэргүүн нар Кремлийн тэргүүний  саналын талаар хэлэлцэж, “Ардын  зөвлөл”­дөө танилцуулна гэсэн байна.  Зүүн Украины хэд хэдэн хотын  захиргааны байрыг эзлээд байгаа  босогчдоо тэд “Ардын зөвлөл” гэж  нэрлэж буй бололтой. Босогчдын  тэргүүн нар ОХУ ­ын Ерөнхийлөг­чийг “ухаалаг улстөрч” хэмээгээд  “Түүний үгийг сонсох нь зөв” гэжээ.  В.Путин мөн энэ сарын 25­нд  болох Украины Ерөнхийлөгчийн  сонгуулийг  хямралаас  гарахад  тустай алхам гэж мэдэгдсэн байна.  Түүний Засгийн газрын гишүүд  өмнө нь Украинд сонгууль явуулахыг эсэргүүцэж байсан юм. Харин  Оросын эрх баригчид бодлоо  өөрчилж, ийн мэдэгдсэн нь тэд санал  асуулгын дүн босогчдын талд гарвал  Украины хямрал даамжрах вий гэж  эмээж буйтай нь холбоотой гэж  ажиглагчид үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)