”Волксваген” үйлдвэрлэсэн машинуудаа эргүүлэн татна

Хууль бус программ хангамжтай тээврийн хэрэгслүүдийг шинээр тоноглох хүсэлтийг манай компани хэрэглэгчдэдээ тавина хэмээн Германы авто машин үйлдвэрлэгч "Волксваген" компанийн захирал Маттис Мюллер хэлжээ.

Тэрбээр, “Олон нийтийн итгэлийг буцааж олох нь маш чухал. Хууль бус программ хангамжтай холбоотой дуулиан шуугиан бол манай компанийн түүхэн дэх хамгийн том хямрал" хэмээн  компанийнхаа менежерүүдэд сануулсөн байна.

Утаа хэр зэрэг ялгаруулж байгааг шалгах сорилтыг давж гарахын тулд 11 сая орчим тээврийн хэрэгсэлд хуурамч программ хангамж суурилуулснаа “Волксваген” хүлээн зөвшөөрсөн юм.

Тус компани энэ хэргийг дотроо мөрдөн шалгаж байгаа аж. Германы хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, мөрдөн шалгалтын талаарх урьдчилсан тайланг өнөөдөр тус компанийн удирдах зөвлөлийн уулзалтын үеэр танилцуулах бололтой.

Эх сурвалж: BBC


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)