Вирус-нд буруугаа чихсээр л байхуу ?

Уншигч та бүхний технологийн мэдлэгт нэмэр болох үүднээс бид компьютерын зөвлөгөөг хүргэж байна. Өнөөгийн нийгэмд компьютер нь өргөн хэрэглээ болсон ч гэлээ түүний энгийн өгөгдөхүүнүүдийг мэдэхгүй байх нь түгээмэл байдаг. Үүнээс үүдэн компьютер гацах тохиолдол бүрийг вирустсэн эсвэл форматлуулах хэрэгтэй болжээ гэж оношилдог.

Гэтэл энэ тохиолдлын олонх нь бидний буруу хэрэглээнээс шууд хамааралтай байдаг бөгөөд компьютер ачаалж, гацах маш олон шалтгаан байдаг. Компьютер хэрэглээний явцдаа анх авсан хурднаасаа эрс мууддаг. Доорх зураг шиг С диск буюу үйлдлийн систем суусан хард дүүрч улаан болсон бол компьютер ямар нэгэн үйлдэл хийж чадахаа больж програмууд ажиллахгүй гацаж эхэлдэг. Тэгэхээр бидний хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол компьютерын хард диск буюу хатуу дискийг зөв хуваарилаж үйлдлийн систем, хэрэглээ хоёроо зохицуулж тусад нь хард дискэндээ хуулах явдал юм.

Компьютер худалдан авахад ихэнх тохиолдолд C гэсэн ганцхан дискийн хуваалттай ирдэг. Ийм тохиолдолд С, D, E гэх зэрэг хардныхаа хэмжээнээс хамааран шинэ дискнүүд үүсгээд үйлдлийн систем буюу Windows-оо С дискэндээ суулгах ёстой. Ингэснээр та гэнэт үйлдлийн систем доголдох, компьютер асахаа болих форматлахаас өөр аргагүй болох үед С дээрээ дахин үйлдлийн системээ суулгаж өөрийн хэрэгцээт файлуудаа алдах эрсдэлээс хамгаалж чадах юм.

Алхам 1: "Local Disk C:"

Хэрэв таны Дуу, Кино, Зураг гээд өөрт хэрэгтэй файлууд тань ( Desktop /дэлгэц/, Document, Downloads, My Pictures, My music, My videos ) дотор хадгалагдсан бол "D" эсвэл "E" диск-рүү зөөх.

Зөөсөн файлаа Зураг, Бичлэг, Дуугаар нь ялгаж шинэ фолдер нээж ялгах.


Алхам 2: "Temp"

Компьютерын програмууд ажиллах бүртээ түр зуурын файлууд үүсгэдэг бөгөөд эдгээр нь Temp хавтсанд хадгалагдан багагүй зай эзэлдэг. Хэрэв та Компьютероо форматлуулахгүй удсан бол нэлээд хэмжээний хэрэгцээгүй файлууд байж болох тул Temp хавтсаа цэвэрлээрэй. Temp хавтас хоёр газар байрладаг. Үүнийг устгахын тулд:

Start цэсээр орж Accessories файлыг нээн Run гэснийг сонгоно. / Мөн гараас (keyboard) Win+R товчны хослолоор Run цонхийг нээж болно /

Run цонхонд %temp% гэж бичээд OK дарснаар Temp хавтас нээгдэнэ.

Хавтсан доторх файлуудыг ctrl+a товчны хослолоор бүгдийг нь идэвхжүүлж shift+delete дарж OK гэснээр бүх хэрэггүй файлыг устгана.

Харин өөр газар байрлах temp хавтас маань C -> Windows -> Temp гэсэн замаар байрладаг.

Гэсэн дарааллаар орж мөн адил бүгдийг нь shift+delete хийнэ.


Алхам 3: "Defragment"

C, D дискүүдээ 10 хоногт нэг, ажил ихтэй зав муутай бол сард нэг удаа defargment хийж байгаарай. Ингэж хийснээр хард дискэн дотор байрлах файлуудыг шахаж эмх цэгцэд оруулна. Ингэснээр компьютер ажиллаж эхлэхдээ илүү хугацаа шаардахгүй хэвийн ажилладаг болно. Өөрөөр хэлбэл та унших дуртай номуудаа төрөл бүрээр нь ялгаж номын тавиур дээр өрж байгаатай адил. Defragment хийхийн тулд:


Алхам 4: "Uninstall"

Заримдаа ямар нэгэн програм суулгахад давхар өөр нэгэн хэрэгцээгүй програм дагалдаж суудаг учир хэрэгцээгүй програмыг устгаж байвал зохино.

Control Panel + Programs Uninstall a program-руу орон хэргэлдэггүй програмыг Uninstall /Устгах/ хийгээрэй.

Дараагийн зөвлөгөө дээрээ бид та бүхэнд Интернэт орчинд ихэвчлэн ажилладаг хүмүүсд зориулан хэрхэн браузэрээ цэвэрлэх, хянах, ачааллыг багасгах талаар хүргэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)