Виржиниа мужид найман хүнийг буудаж хөнөөсөн гэмт хэрэгтэн баригдлаа

     Америкийн нэгдсэн улсын Виржиниа мужид найман хүний амийг хороосон ноцтой гэмт хэрэг гарчээ. Уг этгээдийн нэрийг Кристофэр Спэйт гэдэг 39 настай ажээ. Тусгай багийнхан түүнийг баривчлах үед тэр сум нэвтэрдэггүй хантаазтай, зэвсэггүй байсан байна. Хохирогчид, хэрэгтэн Сэвэгтийн таньдаг хүмүүс байсан байна. Цагдаа нар хохирогчдыг тогтоосон байна. Өсвөр насны 15, 16-тай гурван хүүхэд, бага насны нэг хүүхэд байсны дээр, 38, 43 настай эрэгтэй эмэгтэй байсан нь тогтоогджээ.  Найман хохирогчийн нэг нь эмнэлэг хүрэх замдаа нас барсан ба үлдсэн хохирогчид газар дээрээ нас барсан байна. Уг хэрэг болох үед цагдаа нар хэрэгтнийг нисдэг тэргээр хөөсөн боловч, хэрэгтэн бензиний банкийг буудсанаар нисдэг тэрэг яаралтай газардах шаардлагатай болсон байна. Гэсэн хэдий ч дотор нь байсан цагдаагийн ажилтнууд гэмтэж бэртээгүй гэнэ.
     Спэйт нь багаасаа буугаар тоглох, анд явах дуртай байсан хэмээн түүний хамаатан садангууд нь өгүүлж байна. Хэрэгтнийг, хамаатнууд нь 2006 оноос хойш хараагүй гэж мэдээлсэн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)