ВИДЕО: Үзэсгэлэнт Влогер үсээ хусуулснаа ЯАГААД нийтэд дэлгэх болов



Хүн ер нь өөртэй нь адилхан хүнээсээ тайтгарлыг авдаг шүү дээ. Хүн санаа зовж суухаас илүү ямар нэг зоригтой алхам хийх хэрэгтэй гэж би боддог. Хүн өөрөө зоригтой, хөдлөшгүй шийдвэртэй байвал өвчнийг ялж чадах юм шиг... 

Өмнөд Солонгосын үзэсгэлэнт влогер Дун Ли өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн хорт хавдартайгаа эрс тэмцэж байгаа. Youtube-д 600 000 дагагчтай влогер маань алхам бүрээ олон нийтэд дэлгэх болсон. Яагаад ингэх болов?

“Анх үс унаж эхлэхэд их санаа зовсон. Үсээ хусуулахаас их ичиж, хиймэл үс ч зүүдэг юм билүү гэсэн бодолтой байлаа. Харин дараа нь “Энэ бол ичээд байх зүйл биш атал би яагаад нуугаад байгаа юм бол” гэж бодсон.

Тэгээд эцэст нь намайг хараад хүмүүс зоригжоосой гэж хүссэн. Хүн ер нь өөртэй нь адилхан хүнээсээ тайтгарлыг авдаг шүү дээ. Аливаад санаа зовж суухаас илүү ямар нэг зоригтой алхам хийх хэрэгтэй гэж би боддог. Хүн өөрөө зоригтой, хөдлөшгүй шийдвэртэй байвал өвчнийг ялж чадах юм шиг... “ гэж тэр хэлсэн юм.


Түүний энэхүү бичлэгийг одоогоор 3.9 сая хүн үзээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)