ВИДЕО: Энхтайвны өргөн чөлөөгөөр зорчих "Соронзон галт тэрэг"-тэй ТАНИЛЦ

Нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төсөлд "Цахилгаан соронзон галт тэрэг" байгуулах ажил багтсан буй. Сүүлийн үеийн технологийн ололтод тулгуурласан энэхүү тээврийн хэрэгсэл нь үндсэн автозамын хөдөлгөөнд саад учруулахгүйн зэрэгцээ цахилгаан эх үүсгэврээр ажилладаг тул агаарын бохирдол үүсгэхгүй байгаль орчинд ээлтэй, иргэдийн хүлээх хугацаа нь 3-5 минут, өдөрт нийтдээ 210 мянга хүртэл зорчигч тээвэрлэх хүчин чадалтай зэрэг олон давуу талтай аж.

Цахилгаан соронзон галт тэргийг нэгдүгээр ээлжинд Энхтайвны өргөн чөлөөний дагуу, Амгалангаас Таван шар хүртэл үйлчилгээнд нэвтрүүлэх бөгөөд 12.2 км урттай, 14 зогсоол бүхий байгууламж барихаар төлөвлөж байна. Ингэснээр Энхтайвны өргөн чөлөөний авто замын ачаалал 68 хувь буурах боломж бүрдэнэ гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна. 

Мөн 14 зогсоол бүрээс иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах боломж нөхцөлийг бүрдүүлнэ. Цахилгаан соронзон галт тэргийг үйлчилгээнд явуулах хоёр, гуравдугаар чиглэл нь хотыг тойрог хэлбэрээр хамарсан болон Шинэ нисэх онгоцны буудал, Налайх, Зуун мод, Майдар хот чиглэл юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)