ВИДЕО: Хүүхдээ парламентийн ордонд авчирсан эмэгтэй гишүүн танхимаасаа хөөгджээ

Кени улсын УИХ-ын эмэгтэй гишүүн Зулайка Хассан хүүхдээ парламентийн ордонд авчирсан учраас танхимаасаа хөөгджээ. Түүний хүү таван сартай юм. Тус парламентийн журамд “үл таних хүн нэвтэрч болохгүй” гэж заасан байдаг аж. Түүний эрэгтэй хамтран зүтгэгчид түүний энэ үйлдлийг “Ичгүүртэй үйлдэл” хэмээн тайлбарлав.Спикер Кристофер Омулеле хатагтай Хассаныг танхимаас гаргаад “Хүүхдээ гэртээ орхиод эргэж ир” гэжээ.

Энэ үед зарим гишүүд уцаарлаж, орилж хашгирч байсан бөгөөд Хатагтай Хасан парламентад олон эмэгтэй гишүүнтэй болж, гэр бүлд ээлтэй парламент байхыг уриалаад амжжээ. Гишүүн Хассан "Нялх хүүхэдтэй ирэхгүй байхыг их хичээсэн. Гэхдээ яаралтай ирэх шаардлага гарлаа. Хэрэв парламентийн ордон дэргэдээ цэцэрлэг эсвэл хүүхэд асрах газартай байсан бол би тэнд үлдээж болох л байсан” гэв. Энэ мэдээлэл тарах үеэр дэлхийн олон эмэгтэй улс төрч хүүхдээ ажил дээрээ авчирч байсан зургийг олон нийт цахим сүлжээнд тавьж байлаа.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Арден гурван сартай хүүхдээ 2018 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганд авчирч байсан анхны эмэгтэй удирдагч болж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)