
Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Үүнд дэлхийн 170 гаруй орон оролцдог. Манай улс ч үүнд нэгдэн олон ажлыг зохиож иржээ.
Эхийн сүүг юугаар ч орлуулах боломжгүй. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь дархлаа тогтоох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх онцгой ач холбогдолтой. Хүүхдийг 6 сар хүртэл нь заавал хөхний сүүгээр хооллох, цаашлаад 2 нас хүртэл нь хоолловол бүр ч сайн юм. Зөвхөн хүүхдэд бус эхэд тустай. Хүүхдээ хөхөөрөө хоолловол хөхний хавдар, өнгөвчний өвчлөлд өртөх магадлал багасдаг нь тогтоогджээ. Мөн эдийн засагт ч ээлтэй.
Үүнд зөвхөн тухайн гэр бүл хамаатай бус ажил олгогч ч оролцоотойг албаныхан хэлж байлаа. Монгол Улсад 4 сар хүртэл нь хөхөөрөө хооллох боломж олгож чөлөө олгож байгаа. Тэгвэл энэ хугацааг дор хаяж 6 сар байлгахыг ажил олгогч нарт уриалж байгаа юм.