ВИДЕО: Сэлэнгэ аймгийн Хушаат сум ТЭМБҮҮГҮЙ СУМ болсноо зарлалаа

Тэмбүүг эмчлэх хоёрдугаар аяныг өнгөрсөн зургадугаар сард зарласан билээ. 
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн тэмбүүг оношлох, эмчлэх явуулын эмнэлэгийг ажиллуулан нэг ч сумыг орхилгүй тойрч ажиллажээ. Үүний үр дүнд тус Хушаат сум "Тэмбүүг устгая" үйл ажиллагааны хүрээнд сумынхаа нийт хүн амыг үзлэг шинжилгээнд хамруулж, илэрсэн тохиолдлуудыг эмчилж, хяналтандаа авснаар тэмбүүгүй сум болсноо зарлалаа. Мөн эл арга үр өгөөжтэй байгаа тул зэргэлдээх аймгуудаас нь туршлага судлахаар хандах хүсэлтэй болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)