Видео: Роналду анхны гоолоо орууллаа


Өнгөрөгч зун 112 сая еврогоор Италийн “Ювентус” клубт очсноосоо хойш албан ёсны тоглолтод гоол оруулж чадахгүй байсан Криштиану Роналду “Сери А”-гийн ээлжит тоглолтын үеэр “Сассуоло” багийн хаалганд хоёр гоол орууллаа. Тэрбээр уг тоглолтын дараагаар ярилцлага өгөхдөө өөрийгөө дэлхийн хамгийн аз жаргалтай хүн хэмээн тодорхойлсон байна. Мэргэжилтнүүд түүний гоол хийж чадахгүй байгааг тайлбарлахдаа “Ювентус”-ийн тоглолт одоогоор Роналдуд таарч, тохирохгүй байна. “Реал”-д байсан шигээ гоол бөөндөх өдрүүд иртэл урт хугацаа хэрэгтэй байгаа нь илт байна хэмээцгээж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)