ВИДЕО: Оросын цэргүүд Монголд ирлээ

Халх голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Зэвсэгт хүчний цэрэг, техникууд өнгөрсөн долоо хоногт Баянтүмэнгийн өртөөгөөр Монгол Улсад нэвтэрлээ.

Ойн арга хэмжээний хүрээнд хоёр улс уламжлал болгон зохион байгуулдаг "Сэлэнгэ-2019" хамтарсан цэргийн хээрийн сургуулилалтыг Дорнод аймагт зохион байгуулах аж. Мөн ирэх есдүгээр сарын 03-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчилж ойн арга хэмжээнд оролцох юм.

Видео эх сурвалж: "Чойбалсан Мн" фэйсбүүк хуудас


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)