ВИДЕО: Жүжигчин Н.Онон "Новотел"-д байгаагүйгээ мэдэгдлээ

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүний дараагаар уул уурхайтай холбоотой гэгдэх нэр бүхий хүмүүс "Новотел" зочид буудалд цугласан, зарим нэг нь эмнэлэгт хүргэгдлээ гэсэн мэдээ ч тарж байна. Харин тэдний дотор УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа байсан гэх мэдээлэл байсан юм. Харин Гишүүн тийм зүйл огт болоогүй гэж гэрчлэхээр гэрээсээ бичлэг хийж харуулав. 

Тэгвэл иргэд үүнд эргэлзэж байгаа бололтой. Тэр бүү хэл зарим олны танил хүмүүс дээрх бичлэгийг дуурайн, хар майк өмсөн, яарч сандарч ирсэн мэт амьсгаагаа дарж ядан байж "байр сууриа илэрхийлж байна". 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)