Венесуэл улс дахиад харанхуйд автав


Өчигдөр буюу Даваа гарагт Венесуэл улсын газар нутгийн талаас илүү хувьд дахин цахилгаан тасалдсан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус улсын 23 мужийн 16 нь цахилгаангүй болжээ. Нийслэл Каракас хот ч ялгаагүй харанхуйд автаж метро, үйлчилгээний газрууд хаагдаж, төрийн албан хаагчид ажлаасаа эрт таржээ. Хэдхэн долоо хоногийн өмнө Венесуэл улсын  хамгийн том усан цахилгаан станцын хяналтын системд халдлага гарч тус улс бараг бүхэлдээ гэрэл цахилгаангүй болж байсан билээ. Венесуэлийн эрх баригчид болсон үйл явдалд урьдын адил АНУ-г буруутгаж байна. Тус улсын  дэд Ерөнхийлөгч Делси Родригез АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, сенатор Марко Рубио нарыг онцлон дурдаад тэднийг “гай зовлонгийн гурвал” гэж нэрлэсэн байна. Эрчим хүчний хангамжийг хэсэгчлэн сэргээж эхэлсэн тухай дэд Ерөнхийлөгч мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)