Венесуэлийн 20 тонн алтыг Deutsche Bank хураан авчээ


Deutsche Bank Венесуэлийн зээлийн барьцаанд тавьсан 20 т алтыг хураасан тухай “Bloomberg” мэдээлжээ. 2016 онд Венесуэл улс Германы тус банкнаас 750 сая долларын зээлийг бэлнээр авсан ч зээлийн хүүгээ төлөхөө больсон тул банк 2021 он хүртэл хүчинтэй гэрээний хэрэгжилтийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгон алтыг хурааж авсан байна. Энэ нөхцөл байдлын талаар Deutsche Bank ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ. Венесуэл улсын Төв Банк одоогоор өөрийн байр сууриа илэрхийлээгүй байна. Үүнээс гадна Венесуэлийн сөрөг хүчин Ерөнхийлөгч Николас Мадуро хүрэх боломжгүй дансанд 120 ,0 сая доллар татахыг Deutsche Bank-аас хүсжээ. Эл 120,0 сая доллар нь алтны үнийн зөрөөнөөс гарсан мөнгө юм байна. “Бид Төв банкны үнэлгээний дагуу зөрөөг Венесуэлийн хууль ёсны Засгийн газарт олгож байх нөхцөлийн талаар Deutsche Bank-тай ярилцаж байна” гэж Венесуэлийн сөрөг хүчний төлөөлөгч Хосе Игнасио Эрнандес тус агентлагт хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)