Вакцины тухай таны мэдэх ёстой зургаан баримт

Вакцины тухай таны мэдэх ёстой зургаан баримтыг сонирхуулж байна.

  1. Вакцин хамгийн үр дүнтэй бөгөөд аюулгүй - Вакцин хэрэглээнд нэвтрэхээс өмнө маш олон удаагийн туршилтаар ордог. Чанарын үнэлгээг тогтмол хийдэг. Гаж нөлөө үүсэх эсэхэд байнга мониторинг хийдэг.
  2. Вакцин үхлийн аюултай өвчнөөс урьдчилан сэргийлдэг. 
  3. Вакцин нь хүүхдийг дараах халдварт өвчнүүдээс бүрэн сэргийлж чадна. Үүнд: Улаанбурхан, гахайн хавдар, сахуу татран, хөхүүл ханиад гэх мэт.
  4. Вакцин нь байгалийн халдвараас илүү сайн дархлаа тогтоодог. Хариу урвал нь аюул багатай. 
  5. Олон цэнт вакциныг нэг дор хийх нь аюулгүй бөгөөд үр өгөөжтэй байдаг. Олон удаа хатгахгүй, цаг хугацаа, мөнгө хэмнэнэ. 
  6. Вакциныг бид зогсоовол аюулт өвчнүүд дахин заналхийлнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)