Б.Янжмаа: ДЭМБ маск зүүхийг зөвлөж байна

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "ДЭМБ амны хаалт зүүх зөвлөмжөө шинэчиллээ. Амны хаалт зүүх үр дүнтэй болох нь тогтоогдсон тул амны хаалт зүүхийг уриалжээ. Амны хаалт нь коронавирусний халдвараас дангаар хамгаалж чадахгүй тул гараа угаах зэрэг ариун цэврийг сахиж байхыг зөвлөж байна. Хумхаа өвчний гидроксинхлорохин эм КОВИД-19-ийн эсрэг үр дүнгүй болох нь нотлогдсон тул туршилтыг зогсоосон байна. Их Британийн компани Энэтхэгийн хүрээлэнгүүдтэй хамтран вакцин бүтээж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард эмнэл зүйн туршилтыг эхлүүлэх гэж байна" гэв.