Б.Янжмаа: АНУ-д нэг өдөрт бүртгэгддэг халдварын тоо дээд хэмжээндээ хүрлээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахалтай холбоотой ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дэлхийн улс орнуудын тархалтын нөхцөл байдлын талаар ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Янжмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “АНУ-д долдугаар сарын 02-ны өдөр 54,300 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 725 хүн нас баржээ. Нийт халдвар авсан хүний тоо 2,6 сая болсон байна. Тус улсын 23 муж улсад халдвар хүн амын дунд ихээр тархаж байгаатай холбогдуулан үйлчилгээний байгууллагуудыг нээх шийдвэрийг хойшлуулжээ.

Бразил улсад өчигдөр 48,100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1252 хүн нас барсан байна. Нийт халдвар өссөн дүнгээр 1,496,800 гаруйд хүрчээ.

ОХУ-д нийт халдвар 66,1000 гаруйд хүрснээс 9683 хүн нас баржээ. Япон Улсад пүрэв гарагт 125 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Австрали Улсад долдугаар сарын 02-ны өдөр 86 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар өссөн дүнгээр 253 болжээ. БНСУ-д 63 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 52 нь дотоодын халдвар байна.

БНХАУ-д өчигдөр халдварын таван шинэ тохиолдол бүртгэгдсэн. Нийт халдвар зургадугаар сарын 11-ний өдрөөс хойш өссөн дүнгээр 335 болсон бөгөөд тэдгээрээс долоон хүн бүрэн эдгэрсэн“ хэмээн мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)