Б.Энх-Амгалан: Онгоцны тийзийн үнийг 30-50 хувиар бууруулах боломжийг судалж байна

Засгийн газрын хуралдааны танхимд баруун аймгууд руу зорчих онгоцны тийз хямдарсан асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийж байна. Тэрбээр "Засгийн газраас баруун аймгууд руу зорчих онгоцны тийзийн үнэ өндөр байгаа учир бууруулах боломжийг судалж үзэхийг үүрэг болгосон. Үүний дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтран Ажлын хэсэг гаргасан. Тус ажлын хэсгээс баруун таван аймаг руу зорчих билетийн үнийг буулгах боломжтой гэсэн эхний мэдээллийг ирүүллээ. Тодруулбал, Увс аймаг руу явах шууд зардал 6 сая 360 мянган төгрөг, шууд бус зардал нь 3 сая 100 мянган төгрөг болж байгаа. Хамгийн өндөр тариф нь 650 мянга, бага нь 300 мянган төгрөгтэй байна. Иймд тус тарифуудыг 30-50 хувиар бууруулах боломжийг судалж, туршиж эхлэхээр болсон. Ингэхдээ нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх замаар зардлыг тэнцүүлэх боломжийг судалж байна. Харин өнөөдрөөс "Хүннү Эйр" компани шинэ онгоцоор, хямдруулсан үнээр туршилтын нислэг хийж байгаа” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)