Б.Чинбатын эмчилгээний зардалд Засгийн газар 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.

Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болсон. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас эмчилгээ нь тасалдах эрсдэл үүссэн байна. Одоогоор тэдний эмчилгээнд ойролцоогоор 140 сая төгрөг шаардлагатай байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Засгийн газраас Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Б.Чинбатад Засгийн газар болон Эрүүл мэндийн сайд нийтдээ 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)