Б.Хурц, С.Баярцогт, Да.Ганболд нарыг өнөөдөр шүүнэ

Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 2020 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хойш 4 өдөр үргэлжилж, завсарласан. Уг шүүх хурал өнөөдөр 09:00 цагаас эхлэн үргэлжилнэ. Тэднийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байгаа юм.

Мөн өнөөдөр 09:30 цагт Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал болно. Уг нь тус шүүх хуралдаан өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр болсон ч өмгөөлөгчийн бие муудсан шалтгаанаар түр хойшилсон юм. Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)