Б.Хурц нарын хэргийг дахин хэлэлцэнэ

 Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Хурц нарын гэм буруутай, эсэхийг хоёр өдрийн турш хэлэлцээд хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаалаа. Анхан шатны шүүхээс уг хэргийг өнгөрсөн долдугаар сард хэлэлцсэн. Улмаар Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурав, О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноосон. Мөн мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ. Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгасан. Тэгвэл уг МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хүчингүй болголоо. Мөн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ. НПГ-аас тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн 133.1 дэх хэсэгт заасан Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, 251-д заасан Эрүү шүүлт тулгах гэсэн зүйл ангиар ял төлөвлөсөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)