Б.Хурц нарыг дахин шалгахаар болсныг прокурор эсэргүүцлээ

Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд өнгөрсөн сарын 19-нд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн билээ.

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, хохирогч Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх хэрэгт холбогдуулан уг есөн хүнд Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн. Прокурорууд хэргийн бүрдэл хангагдсан, нотлох баримт хангалттай гэж үзэж буй бөгөөд анхан шатны шүүхийн тогтоол албажиж, прокурор, өмгөөлөгч, шүүгдэгчдэд хүргүүлсний дараа улсын яллагч нар танилцаад Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)