Б.Хурцын шүүх хуралд Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар оролцоно

Ирэх даваа гаригт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхэд Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал болно. 

Уг шүүх хуралд хөндлөнгийн хяналт тавьж оролцох хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятад, Ө.Энхтүвшин нар Төв аймаг дахь шүүхэд гаргажээ. 

Шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтээ гаргасан дээрх  албан тушаалтнууд нь УИХ-ын 2019 оны 32 дугаар тогтоолоор байгуулагдсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар санал, дүгнэлтийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)