Б.Хурцыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэв

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Одоогийн байдлаар саатуулсан шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд С.Зоригийн хэргийн яллагдагч нар болох Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой байж магадгүй хэмээн нэгэн эх сурвалж мэдээллээ. 

Ташрамд сануулахад, уг хэрэгтэй холбоотойгоор ТЕГ-ын хоёр ажилтан, цагдаагийн хоёр ажилтаныг мөн цагдан хориод байгаа юм.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)