Б.Хурцад холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурал түр завсарлалаа

С.Зориг агсны амь насыг хороосон хэрэгт шүүхээс ял авсан Б.Содномдорж, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэг гарсан билээ. Тус хэрэгт буруутгагдаад байгаа ТЕГ-ын дарга Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Энэхүү шүүх хурал хоёр өдөр үргэлжилж байгаа бөгөөд түр завсарлалаа.

Ташрамд дурдахад, Шүүх хуралд гэрчээр Б.Итгэлтөгс, ялтан Ц.Амгаланбаатар, хохирогчоор Б.Булган нар оролцож байгаа бөгөөд шүүхийн гадна иргэний нийгмийн байгууллагууд шүүх шударга шийдвэр гаргахыг шаардаж тайван жагсаал зохион байгуулж байна. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)