Б.Ууганбаяр: Иргэдээ эх оронд нь авчрах татан авалтыг тасралтгүй зохион байгуулна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн байна. Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 1611, эрүүл мэндийн шалтгаантай 449, өндөр настан 869, богино хугацааны визтэй 158, оюутан 2818,  санхүүгийн боломжгүй 1002, насанд хүрээгүй хүүхэд 358, бусад гэсэн шалтгаантай 3300 хүн багтаж байна.

"Ойрын хугацаанд ОХУ-аас оюутнуудаа татан авахаар төлөвлөж байна. Өдөр нь бол тодорхойгүй. Энэтхэг улс руу хоёр дахь нислэгээ төлөвлөж байна. Мөн БНХАУ-аас тодорхой тооны иргэд эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн. Эдгээр иргэдийн татан авч, Замын-Үүдийн тусгаарлах байранд байрлуулна. Цаашид иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулна" гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)