Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал баасан гарагт болно

2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн бусдын гарт хутгалуулж амиа алдсан. Түүний аминд хүрсэн хүн нь ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоосон байдаг.

Тэгвэл Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 11:00 цагт болох гэнэ.

Түүнд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)