Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” номын нээлт болно

Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” номын нээлт болох гэж байна. Энэхүү номыг түүний хүү Л.Хасар нь эмхэтгэсэн бөгөөд Б.Лхагвасүрэн агсны сүүлийн хоёр жилийн хугацаанд туурвисан шүлгүүд багтжээ. Номын нээлт ирэх сарын 3-нд “Интерном” номын их дэлгүүрт 13.00 цагаас болох юм. Ташрамд сонирхуулахад,  тэрбээр Уянгын тойрог, Ангир уураг, Цагаан тэнхлэг, Гашуун өвс, Хүнд манан зэрэг шүлгийн номтой билээ. Мөн Тамгагүй төр, Чимээгүй шөнө, Бөртэ чоно, Алтан шонхор жүжгийн зохиолуудыг туурвисан төдийгүй Бор манан, Бүлээн нурам, Араатан, Хүн чулууны нулимс  зэрэг кино зохиол бичсэн юм.


Э.Булган


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)