Б.Жонсон Даунинг-стритэд эргэж иржээ


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Даунинг-стрит дэх өргөөндөө эргэн иржээ. Энэ тухай “Sky News” телевиз сурвалжийг дурдан мэдээлэв. Британийн Засгийн газрын тэргүүн коронавирусийн халдвар авсны улмаас Гэгээн Томасын нэрэмжит эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа энэ сарын 12-нд эмнэлгээс гарсан тухайгаа тэрбээр өөрийн Твиттер хуудсаараа мэдэгдсэн юм. Түүнийг эмчлүүлж байх үеэр Ерөнхий сайдын үүргийн тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб орлон гүйцэтгэж байсан аж. Жонсон нэн түрүүнд засгийн газрын гишүүдтэй уулзаж цар тахалтай тэмцэхэд авч буй сүүлийн үеийн арга хэмжээнүүдтэй танилцах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)