Б.Гэрэлт-Од хүүд 3 орчим сая төгрөгийн мөнгөн хандив өгчээ

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа. Тухайлбал, ХЗДХЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, амьдралд нь дэмжлэг болохуйц ажил арга хэмжээг үе шаттай зохион байгуулах” үйл ажиллагааны хүрээнд төрөхийн хүндрэлээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон Б.Гэрэлт-Од хүүг сонгон хандивын аяныг зохион байгуулжээ.

Батхуягийн Гэрэлт-Од хүү төрөхийн хүндрэлээс шалтгаалсан тархины саажилт, усжилттай гэсэн оноштойн улмаас 7 настай ч 2 настай хүүхэд шиг балчир биетэй, хоол тэжээлийн дутагдалд орсон, таталт өгч таталтын эсрэг эмийг тогтмол хэрэглэдэг , хэвтэрт байдаг учраас хөдөлгөөний дутагдалд орж ЭНЭМҮТ-д хяналтанд байнга хэвтэн эмчлүүлдэг. Хүүгийн ээж багад нь орхиод явсан учир эцгээс нь өөр асрах хүнгүй, эцэг нь ажил хийх боломжгүйн улмаас амьдралын түвшин хүнд нөхцөлтэй, улсаас олгодог халамжийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг энэхүү гэр бүлийг “фэйсбүүк” цахим хуудаснаас сонгон хандивын аяныг өрнүүлэн явуулж, өнөөдөр хүүгийн эцэг Г.Батхуяг болон Б.Гэрэлт-Од хүүд нийт цугласан 2.812.000 төгрөгийн мөнгөн тусламжийг эмчилгээний зардалд нь зориулан хандивлан өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)