Б.Болороо: Ерөнхий сайд У.Хүрэлсүх ШОУДДАГГҮЙ гэдгийг та бүхэндээ хэлье

Иргэн Б.Болороо ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг шаардан 12 өдрийн турш төв талбай дээр суулт хийсэн.

Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэн Б.Болороотой өөрийн биеэр уулзаж, шаардлагыг нь хүлээн авсан. Тэрбээр шаардлагыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржид уламжилж, хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ хэмээн амлалт өгсөн юм.

Тэгвэл тэр цагаас хойш хэрэг түргэн шуурхай шалгагдаж байгаа талаар иргэн Б.Болороо өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр "Иргэн Б.Болороо ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн шаардан 12 өдрийн турш төв талбай дээр суулт хийсэн.

Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарч ирж, шаардлагыг өөрийн биеэр хүлээн авсан. Тэрбээр хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ хэмээн амлалт өгсөн юм. 

Тэрбээр "Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд баярлалаа.

Суулт хийж байгаа бүхэн дээр гарч ирж болдоггүй учраас бид хоёр дээр гарч ирэхээсээ өмнө хэргийн талаар судлуулж, хэргийн материалтай маш сайн танилцаж, үнэхээр л болохгүй, буруу зүйлийг нь мэдээд гарч ирсэн гэдгийг албаны хүнээс сонссон. Мэдээж буруу зүйл дээр гарч ирвэл энэ хүний өндөр албан тушаал юу болох билээ дээ.

Үнэхээр маш сайн анхаарч холбогдох сайд, дарга нарт яаралтай судалж, үнэн зөвөөр шийдэх үүрэг өгсөн.

Үүний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой уулзхад тэрээр маш анхааралтай (бүтэн цаг) сонсож, мөрдөн байцаах албаны даргадаа сайн судал их нотой хэрэг байна гэж үүрэг өгсөн.

Одоогоор Нийслэлийн Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд тус хэлтсийн алба хаагч нар маш хурдтай ажиллаж байгаа шүү.

Олон хүн сонгуулийн шоу нь болох вий гэж санаа нь зовж байгаа учраас ЕРӨНХИЙ САЙД ШОУДААГҮЙ гэдгийг та бүхэндээ хэлье.

Эцэст нь хэлэхэд БУЯНЖАРГАЛ, БОЛОРОО 2 хоёулхнаа байсан бол ийм үр дүнд хүрэхгүй. Тиймээс дэмжсэн, тусалсан, хамт байсан ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.

Эгчийнх нь нэвтрүүлгийг томчууд бүгд үздэг юм, эгч нь сэтгүүлчийнхээ хувьд чадах зүйлээрээ тусалъя гээд ЦЕНЗУРГҮЙ ЯРИА нэвтрүүлэгтээ урьж оролцуулан олон нийтэд мэдээллийг үнэн зөвөөр хүргэж, олны анхааралд хүргэж өгсөн Б.Мөнхбаясгалан эгчдээ маш их баярлаж байгаагаа энэ постоор хамтад нь илэрхийлж байна" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)