Б.БОЛДБААТАР: Хол зам туулж гүйхийг олон жил зорьсон

Хөнгөн атлетикийн ахмад тамирчин ОУХМ Б.Болдбаатар Говь-Алтай аймгийн Алтай хотоос Улаанбаатар хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай тууллаа. Түүнийг Сүхбаатарын талбайд өнгөрсөн бямба гарагт ирэхэд нь спорт сонирхогчид сэтгэл өндөр угтаж авсан юм. Монгол Улсад прокурорын байгууллага үүссэний 90, Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан тэрбээр гүйх санаачилга гаргаж тамирчин хүний авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг өсвөр үе, залуучуудад үлгэрлэн харууллаа. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрж, өссөн тэрбээр 2008-2019 онд аймгийнхаа Прокурорын газарт харуул, 2019 оноос “Бату-тэмүүлэл” клубт дасгалжуулагчаар ажиллаж буй. Тус байгууллагын 85 жилийн ойн арга хэмжээнд ээжийгээ оролцуулж явсан түүнд холын зайн гүйлт хийх санаа анх төрж, 2016 оноос хойш бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ хангаж эхэлжээ. Тэрбээр 2010 онд кросс гүйлтийн УАШТ-ээс хүрэл, 2010- 2018 онд Монголын мастеруудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль өвөртөлсөн бол уулын бартаат гүйлтийн УАШТ-ээс алт, хүрэл, 2016-2018 онд Монголын мастеруудын спортын их наадмаас мөнгө, хүрэл медаль зүүсэн юм. Тэрбээр хөнгөн атлектикийн спортод гаргасан амжилтаараа 2016 онд ОУХМ цол хүртжээ. Энэ удаагийн гүйлтээрээ “Ковид-19”, “Хүчирхийллийн эсрэг хайр түгээе” хэмээн уриалсан түүнтэй алс холын замыг хэрхэн туулж ирсэн талаар сэтгэгдлээс нь хуваалцсан юм.

  -Хол зам туулахад саад бэрхшээл хэр тулгарсан бэ. Хүмүүс хэрхэн хүлээн авч байв? 

-Долдугаар сарын 5-нд Говь-Алтай аймгийн Алтай хотоос гүйлтээ эхлүүлсэн. Гүйх замдаа олон ч хүнтэй таарлаа. Хүм үүс халуун дотноор угтан авч, намайг дэмжиж, цааш гүйх эрч хүч, зориг хайрласан. Өмнө нь туулах замаа олны хайр, тус дэмээр амжилттай туулна гэж үнэхээр төс өөл өөгүй. Сүүлийн үед гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн талаар хар мэдээ түгэх болсон. Үүний эсрэг тэмцэхийн тулд гүйлтээрээ “Хүчирхийллийн эсрэг хайр түгээе” гэж олонд уриаллаа. Би Монголын хүүхдүүд хүчирхийлэлг үй орчинд эрүүл өсөж хүм үүжээсэй, тэдний амьдралд хар бараан зүйл бүү тохиолдоосой гэж хүсдэг.

-Халуун, хүйтэн, бороотойд ч та гүйсээр л байсан гэсэн. Өөрийгөө хэдэн жилийн өмнөөс дасгаж бэлтгэсэн тань хэрэг болсон байх. 

-Тийм ээ. Цаг агаар ямар байх талаар ерөнхий мэдээлэл авсан. Говь-Алтай аймгаас гараад л шороон шуургатайд гүйсэн. Үүнээс хойш хангай дэлхий ивээсэн үү цаг агаар тогтуун болж, 1040 км замыг амжилттай туулж, Улаанбаатарт товлосон хугацаандаа ирлээ.

-Тамирчин чамгүй хичээл зүтгэл гаргаж, зорилгодоо хүрдэгийг та өөрийн биеэр олонд үлгэрлэлээ шүү дээ.

-Өдөрт 30 км зам туулж гүйсэн. Гүйх бүртээ зорилгоо боддог байв. Баянхонгор, Өвөрхангай аймагт ирэхэд иргэд нь баяр хүргэж, байгаа бүхнээрээ харамгүй тусалсан. Үүнээс хойш иргэн хүнийхээ хувьд нийгэмд сайн үйлс хийхийн төлөө зүтгэж, эх орныхоо ирээдүй болсон залуусыг спортод уриалан дуудахыг зорьж байгаа. Би олон хоног гүйхдээ мэдээллээс хол явсан. Сүхбаатарын талбайд намайг дэмжихээр ирсэн хүмүүсийг хараад баярлаж, сэтгэл минь огшлоо. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байдаг. Салбар салбарын залуус спортоор хичээллэн амжилт гаргаж, эх орноо хөгжүүлэхийн төлөө сэтгэл нэгдээсэй. 

-Хөнгөн атлетикийн спортод хэрхэн хөл тавьж байв. Тамирчид спортын таван чанарыг эзэмшдэг. Тэсвэр тэвчээрээр та эр хүний зоригийг ч харууллаа.

-Би аавыгаа дагаж, 1979 оноос хөнгөн атлетикаар хичээллэсэн. Тэсвэр тэвчээр тамирчныг урагшлуулж, амжилтад хүрэхэд нөлөөлдөг хамгийн чухал чанар. Багадаа аавыгаа гүйгээд түр үүлэхэд амжилтаар нь бахархдаг байв. Өдгөө аав минь 85 настай, эрүүл саруул, сайхан амьдардаг. Миний хувьд ааваасаа өвлөсөн спортод амжилт гаргаж, бахархах бахархалтай болохын төл өө гүйлээ. Монголын тамирчдад бахархах зүйл олон бий. Тэдний нэг болж, бас нэгэн бахархал нэмсэндээ сэтгэл өндөр байна. Би хол зам туулж гүйхийг олон жил зорьсон. Олон өдрийн гүйлтээ залууст үлгэр дуурайл болгоё гэж цөөнгүй жил бодсоноо ийн биелүүллээ.

Ахмад тамирчин, ОУХМ Б.Болдбаатар олон өдрийн гүйлтээ  амжилттай өндөрлүүлж, аав Буриадынхаа өмнө хүндэтгэл үзүүлж буй нь. 




Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)