Б.Бат-Эрдэнэ: Миний шавь допинг хэрэглээд байх хүн биш, байгалиас заяасан бөх

Үндэсний бөхийн Улсын аварга цолтой Э.Оюунболд баяр наадмын барилдаанаар допинг хэрэглэсэн нь өчигдөр тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан тэрбээр "Би допинг хэрэглээгүй. Миний шээсийн сольсон байна" хэмээн тайлбар хийсэн. 

Мөн тэрбээр өөрийн багш, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд “Багш аа, би тийм төрлийн бодис хэрэглээгүй шүү. Надад итгээрэй. Би энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол, саналаа өгсөн. Баяр наадмын өмнө чамайг допингтой хутгана гэж олон удаа заналхийлсэн. Намайг баяр наадамд түрүүлсний дараа тэрбум долоон зуун сая төгрөгөөр баяр наадмыг худалдаад авчихлаа гэх мэтээр гүтгэж байсан” гэж хэлжээ. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэвлэлд ярихдаа "Шавьдаа итгэж байна. Э.Оюунболд өөрөө ч допинг хэрэглээгүй гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байна. Тэрбээр сэргээш хэрэглээд байх хүн биш, бие бялдар, бяр хүчний хувьд байгалиас заяасан бөх. Баяр наадмын комисс эцсийн гэж үзсэн мэдээллээ зарлалаа. Тэгэхээр одоо хууль хяналтын байгууллага шалгаж, нэг талд нь шийдэх байлгүй дээ" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)