Б.Баатархүү: "Orice"-ийг бүлэглэн зодож, таван давхраас шидсэн гэдэг ташаа мэдээлэл

Өчигдөр Street Dreams шоуны ялагч, рэппэр “Orice" буюу М.Алтан-Оргил эмнэлгийн орон дээр нас барсан харамсалтай мэдээлэл цахим орчинд тархсан. Тодруулбал, түүнийг "хэсэг бүлэг хүмүүс бүлэглэн зодож, таван давхраас шидсэн, улмаар ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн дараах өдөр нь нас барсан" гэж олон нийтийн цахим сүлжээгээр шуугисан. 

Тэгвэл тус хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү ингэж ярьжээ. 

Хүний амь нас хохирсон хэрэг БГД-ийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Гэвч цахим орчинд бичигдээд байгаа шиг нэг залууг олуулаа нийлж зодоод таван давхрын цонхоор шидэж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл нь худал болно” хэмээх тайлбарыг өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)