Б.Амархүү гэр бүлийнхэн болон Монголын ард түмнээс уучлалт гуйлаа

Дуучин Б.Амархүүд хар тамхи, мансууруулах бодисны зүйл хэрэглэсэн, биедээ хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн ял оногдуулсан. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Давж заалдах шатны шүүхээс түүнийг батлан даалтад гаргасан байдаг. 

Тэгвэл тэрбээр өчигдөр “Экстра онлайн ярилцлага”-нд өөрийн хүсэлтээр орохдоо өөрийн гаргасан гэмт үйлдлийнхээ төлөө өөрийгөө буруутгаж, дахин ийм зүйлд холбогдохгүй гэдгээ мэдэгдэж, гэр бүлийнхэн болон Монголын ард түмнээс уучлалт гуйлаа.

Мөн "өнгөрсөн хугацаанд намайг шүүмжилж байсан хүмүүст баяралалаа. Би та нартаа огт гомдоогүй. Би цаашдаа  хар тамхи, мансууруулах бодисын эсрэг "Эрүүл Монголын төлөө" хөдөлгөөнд нэгдэнэ” хэмээн ярьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)