Б.Амархүүг СУЛЛАХААР болжээ

Дуучин Б.Амархүүд хар тамхи, мансууруулах бодисны зүйл хэрэглэсэн, биедээ хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн ял оногдуулсан. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандсан юм. 

Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болж өнгөрлөө. Эх сурвалжийн мэдээлснээр шүүх хуралдаанаар Б.Амархүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа. Мөн хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)